Улаанбаатарт 8 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 8 хэм дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 1-6 градус хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Эгь-Үүр, Идэр, Тэс, Буянт, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын саваар 3-8 градус, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
17 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж