Сирийн босогчид химийн зэвсэг хэрэглэсэн үү?

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Сирийн босогчид химийн зэвсэг хэрэглэсэн үү?

Сирийн үндэсний мэдээллийн хэрэгслээр босогчид Башар аль-Ассадын армийн эсрэг химийн зэвсэг хэрэглэж байгаа тухай мэдээлснийг ВВС дамжуулжээ. Сирийн “Sana” агентлагийн мэдээлснээр Сирийн босогчид Халеб мужийн Хан аль-Ассал тосгон руу химийн зэвсэг бүхий пуужингаар харвасны улмаас 15 хүн амь үрэгдсэн байна. Харин Сирийн босогчдын зүгээс энэхүү мэдээллийг эрс үгүйсгэсэн мэдэгдэл хийж, эсэргээрээ Сирийн арми пуужингаар харвасан гэж мэдэгджээ.

Үүнээс өмнө Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын арми өөрсдөө химийн зэвсгийн асар их нөөцтэй хэмээн мэдэгдэж дэлхий нийтийг түгшээж байсан.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг унагаахын төлөөх бослого үймээн өдгөө хоёр жилийн нүүр үзэж, энэ хугацаанд зөрчил мөргөлдөөний улмаас 70 мянга гаруй хүн амь үрэгдэж, нэг сая гаруй хүн эх орноосоо дүрвээд байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж