
чуулган завсарласнаас хойшхи сар гаруйн хугацаанд УИХ-ын гишүүд сонгогдсон
тойрогтоо ажиллаж, өнгөрсөн чуулганаар хэлэлцэж баталсан хуулиудын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ
ирэх жилүүдийн төсвөө иргэдтэйгээ
хэлэлцэж эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Хүн амын хөгжил,
нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд
дарга С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгчид, Баянгол дүүргийн ИТХ төлөөлөгчид болон хороодын Засаг дарга нарын хамт
тус дүүргийн нийт хорооны гишүүдтэй ээлж
дараалан уулзалт хийжээ. Тэд 2013-2016 онд хийхээр төлөвлөсөн бүтээн
байгуулалтын ажлын жагсаалтаа иргэддээ танилцууллаа. Баянгол дүүргийн хувьд
ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх 262 ажлын жагсаалт гаргаад байгаа бөгөөд тэрхүү жагсаалтаа
иргэддээ хянуулж, чухал, чухал бусаар нь дараалуулан эрэмбэлүүлж байгаа юм.
Мөн иргэд өөрсдийн шаардлагатай гэж үзсэн бүтээн
байгуулалтын ажлыг жагсаалтад
нэмж бичих боломжтой гэнэ.
Цаасан дээр
бичсэн бүх ажлыг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн бололцоо
хязгаарлагдмал тул иргэдийн саналын дагуу төслүүдийг
эрэмбэлж, нэн шаардлагатай төслүүдийг Эдийн
засаг хөгжлийн яам, Хөдөлмөрийн
яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн
яам, Барилга хот байгуулалтын яамд хоорондоо харилцан уялдаатай ажиллаж,
хэрэгжүүлэх юм байна. Өмнө нь зөвхөн дарга нарын үзэмжээр төлөвлөсөн ажлыг
УИХ-аар хэлэлцэж, батлаад, хэрэгжүүлдэг байсан бол иргэдийн хүсэлтээр төсөв баталдаг
жишиг рүү шилжих
жишгийг Баянгол дүүргээс эхлүүлнэ гэж УИХ-ын гишүүд хэлж байна.
Д.ЦЭЭНЭ