
Kin загварын гар утаснууд нь Windows CE цөм дээр суурилсан бөгөөд хоёул Windows Phone 7 гэх смартфөүнд зориулсан үйлдлийн системтэй байх юм.
Kin One нь доошоо гулгаж гарах QWERTY товчлууртай арай жижиг хувилбар бөгөөд 4GB багтаамжтай, LED гэрэл бүхий 5.0 мегапиксель камертай, QVGA дэлгэцтэй ажээ. Харин Kin Two нь арай том хувилбар бөгөөд хажуу тал руугаа гулгаж гардаг QWERTY товчлууртай, 8GB багтаамжтай, 8.0 мегапиксель дижитал камертай, HVGA дэлгэцтэй юм байна. Kin One болон Kin Two гар утас нь хоёул 3G сүлжээг дэмжиж ажиллахаас гадна Wi-Fi, Bluetooth холболттой ажээ. Эдгээр гар утас ирэх тавдугаар сард худалдаанд гарах ба үнийн талаар “Microsoft” хараахан мэдээлээгүй байна.
С.Цэлмэг