Йео Азийн Оскараас хүндэт шагналыг гарджээ

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

Йео Азийн Оскараас хүндэт шагналыг гарджээ

Азийн Оскар гэгддэг “Asian Film Awards” 2013 өчигдөр Хонг-Конгод эхэлж нэрт жүжигчин Мишель Йео тус наадмын хүндэт шагналыг гардсан байна. Хонг-Конг гаралтай, өдгөө 49 насны босгыг алхаж буй Холливудпын од тэрээр кино ертөнцийн хүндтэй наадмуудын тоонд зүй ёсоор багтах “Asian Film Awards”-аас дээрх шагналыг хүртсэн сэтгэгдлээ хуваалцаж “Энэхүү шагналын эзэн болж байгаад сэтгэл маш их хөдөлж байна. Энэ бол намайг тэтгэвэртээ гарах болоогүй шүү гэдгийг маань сануулж байгаа хэрэг” хэмээн хошигножээ.

Тэрээр өнгөрсөн жил Мьянмарын сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Чигийн амьдралаас сэдэвлэсэн “Хатагтай” кинонд тоглосон төдийгүй Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Су Читай өөрийн биеэр уулзаж байжээ. Гэсэн хэдий ч тэрээр уг кинонд тоглосоны дараа Мьянмараас хөөгдөж байсан нь тухайн үедээ шуугиан тариад байсан юм.

Найруулагч Энг-Лигийн “Гэтсэн бар, хvрхрэх луу” бүтээлээрээ дэлхийн кино ертөнцөд танигдсан тэрээр сүүлийн үед найруулагч Гайна Кимийн энэ оны сүүлээр нээлтээ хийх “Final Recipe” кинонд тоглох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Asian Film Awards” өнгөрөгч нэгдүгээр сарын 16-нд шилдэг номинацуудад өрсөлдөх нэр дэвшигчдээ зарласан бөгөөд тун удахгүй шилдгүүд эхнээсээ тодрох аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж