
Хяналт шалгалтаар “Багануур” ХК-ны 2012 оны аравдугаар сарын 12-ны өдрийн А/186 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар хэрэглэгчдэд борлуулах технолгийн дамжлагын нэг тонн нүүрсний үнийг 26000 төгрөгөөр тогтоож автомашины даацаас илүү ачсан тонн тутмыг 9600 төгрөгөөр үнэлэн нэмж авахаар тогтоосон байна. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-т зааснаар “Аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, борлуулалт хийхээс татгалзах…” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Мөн Монгол улсын стандарт(4598:2011)-д тээврийн хэрэгслийн жинг тогтоож, стандартын шаардлага хангаж байгаа болон хангахгүй байгаа тээврийн хэрэгслийг автомашины маркаар ангилсан байна. Гэтэл “Багануур” ХК стандартад заасан автомашины гол, жингээс үл хамааран ачааны бүх автомашинд ачих нүүрсний хэмжээг 15 тонноор тогтоожээ. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.5-д заасан “…үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Эдгээр хууль зөрчсөн үйлдлээ таслан зогсоож үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тавих мөн ялгавартай үнэ тогтоож ажиллах тушаал шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн ажиллахыг ШӨХТГ-аас шаардсаны дагуу “Багануур” ХК гаргасан тушаалаа хууль журамд нийцүүлэн, хууль зөрчсөн үйлдлээ зогсоосон байна.