Экологийн асуудалд эрх баригчид ил тодоор хандана

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

Экологийн асуудалд эрх баригчид ил тодоор хандана

Хятадын
шинэ ерөнхий сайдын хэлснээр, инновацийн, шинжлэх ухааны хөгжлийн
замаар Хятад явах шаардлагатай бөгөөд  үйлдвэрийн газрууд, Засгийн
газрын хариуцлагын механизмыг бий болгон, хүмүүсийн ухамсарыг
өндөржүүлэх хэрэгтэй ажээ.

Хятадын засаг захиргаа, үйлдвэрийн
газрууд экологийн асуудлыг шийдэхдээ том хариуцлага, ил тод байдлыг
гаргах ёстой гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян үзэж
байна.

Хятадын хувьд 2013 оны өвөл ажиглалтын түүхэнд хамгийн
өндөр агаарын бохирдолтой байлаа. Асуудал том хотуудад нэн ялангуяа
баруун хойд нутагт ноцтой байсан байна. Бээжин хотын оршин суугчдад
агаар дахь бичил бохир хэсгүүдийг хэмжих  PM2,5 индексийг барин шалгах
уламжлал тогтоод байна. Хүнсний аюулгүй байдал, ундааны усны чанар ч
хурц байгаа. Формалинаар ариутган барьсан далайн бүтээгдэхүүн,
анаболикаар тэжээгдсэн амьтдын мах, ногооны талаарх мэдээлэл үе үе гаран
дуулиан тарьж байсан байна. Химийн үйлдвэрийн хаягдлыг гол урсгаж
байгаа мэдээ ч гарах нь их болсон аж.

“Экологийн үнэ цэнээр
эдийн засгийн өсөлтийг хийж болохгүй. Эцэст нь ард түмэн сэтгэл дундуур
хохирно. Тиймээс экологийн асуудал яригдаж байна уу, хүнсний аюулгүй
байдал яригдана уу гэдэгт ил тод байдал маш чухал. Хүн ам, хэвлэл
мэдээллийн зүгээс энд хяналттай байхын тулд мэдээлэл ил тод байх ёстой”
хэмээн ерөнхий сайд томилогдсоныхоо дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал
дээр мэдэгджээ.

"Бид нэгэн агаараар амьсгалж байгаа учраас нэгдмэл байдлаар эдгээр асуудалтай тэмцэх ёстой” гэж Ли Кэцян онцлов.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж