Ихэнхи нутгаар салхи шуургатай хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

Ихэнхи нутгаар салхи шуургатай хүйтэн байна

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын зарим нутаг болон говийн аймгуудыг зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулс болон говийн нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Эгь-Үүр, Идэр, Тэс, Буянт, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 5-10 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон говийн нутгийн баруун хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна.

.Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж