
“Facebook”-ийн үндэслэгч Марк Закербергийг нийтийн сүлжээний санааг нь хулгайлсан гэж нэхэмжлэл гаргасан Ах дүү Тайлер, Камерон Винклвоссын хэргийг АНУ-ын шүүх хэрэгссэнгүй. Ах дүү Тайлер, Камерон Винклвосс 2008 онд байгуулсан 65 сая ам.долларын гэрээг дахин нягталж үзэхийг шүүхээс хүссэн ажээ. Ах дүүс гэрээний хөлсөнд 20 сая ам.доллар бэлнээр болон 45 сая ам.долларын хувьцаа авсан байна. Тэд 2003 онд зохиосон “ConnectU сайтын санааг хулгайлахын тулд Закерберг өөрсдийг нь авч ажиллуулж байсан гэжээ. Харин шүүх үүнийг “Facebook”-ийн эсрэг нэмэмжлэл гаргах хангалттай шалтгаан биш гэж үзсэн юм. Закерберг өөрийг нь санаа хулгайлсан гэснийг үгүйсгэсэн байна. “Facebook”-ийн хэрэглэгчдийн тоо 500 саяд хүрч, Закербергийг дэлхийн хамгийн залуу тэрбумтан болгосон юм.
Н.ЭНХ