Хөнгөн үйлдвэрлэлийг дэмжиж бонд гаргана

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Хөнгөн үйлдвэрлэлийг дэмжиж бонд гаргана

Хөнгөн үйлдвэрлэлийн салбар хөдөлмөрийн багтаамж сайтай салбарын нэг. Тиймээс ч энэ салбарыг бодлогоор дэмжиж, “Үйлдвэр технологийн парк”-ууд байгуулах, ноос, ноолуур, арьс ширний түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,  оёмол, сүлжмэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх зорилтыг дэвшүүлээд байгаа юм. Зорилтыг биелүүлэхийн тулд ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрүүдийг эргэлтийн хөрөнгө, техник, технологийн шинэчлэл хийх санхүүгийн эх үүсвэрээр дэмжих үүднээс Засгийн газрын бонд гаргахаар хөөцөлдөж буй ажээ. Цаашдаа энэ салбарт  ноос, ноолууран утас, даавуу ээрэх, нэхэх үйлдвэрийг өргөтгөхөд анхаарах юм байна. Түүнчлэн ноолуурыг Монголын брэнд болгон гадаад  зах зээлд гаргахад Итали, Япон, Германтай хамтран ажиллах бол арьс шир боловсруулах салбарт Итали, Турк, Солонгос, Чех зэрэг улс орнуудтай хамтран ажиллахаар болжээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж