Цус бүлэгнэх эмгэг Азийнхныг түгшээж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Цус бүлэгнэх эмгэг Азийнхныг түгшээж эхэлжээ

“European Hearth Journal” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны нэгэн ажилд Европ болон Ази тивийн оршин суугчдын дунд цус бүлэгнэх эмгэгийн улмаас нас баралтын харьцаа ямар хэмжээнд хүрч буйг тогтоосон байна.

Судалгааны ажлын үр дүнд тархины цус бүлэгнэх эмгэг европчуудын хувьд буурах хандлага ажиглагдаж эхэлсэн нь эдгээр оронд цусны даралт ихсэх эмгэгийн эсрэг тэмцэж байгаатай холбоотой гэсэн байна.

Харин Ази тивийн хувьд энэхүү эмгэг маш хурдтай өсөн нэмэгдэж байгааг  онцлон тэмдэглэжээ. Азичууд зүрх судасны өвчлөлд маш бага анхаарал хандуулж, энэ өвчний эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлж чадахгүй байгаа гэж  дүгнэсэн байна.

Судалгаагаар эмэгтэйчүүд, нэн ялангуяа өндөр настай эмэгтэйчүүд эр хүйстнийг бодвол энэ өвчнөөр бага өвддөг болох нь тогтоогджээ.

Цус бүлэгнэх эмгэгийн гол шалтгаан нь хэрэглэж буй хүнс тэжээлдээ тавих хяналт сул, давс, өөх тосны буруу хэрэглээ юм. Эрэгтэйчүүд тархины цус бүлэгнэх эмгэгийн улмаас инфаркт өвчлөлийн эрсдэлд өртөж, хорвоог орхиж буйг дурдсан байна.

Тархины цус бүлэгнэлт өвчин эрүүл мэндийн салбарын сэтгэл түгшээсэн гол асуудал болж байгаагаас гадна нас баралтын хувьд инфаркт, хорт хавдрын дараа орж байгаа ажээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж