ҮОМЗДБ-ийг байгуулах арга хэмжээ үргэлжиж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

ҮОМЗДБ-ийг байгуулах арга хэмжээ үргэлжиж байна

Улс орны хэмжээнд ҮОМЗДБ-ийг байгуулах арга хэмжээний хүрээнд "Нээлттэй газрын харилцаа-2013, Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц" сэдэвт хурлыг гуравдугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгууллаа. Хурлын үеэр Газрын харилцаа ХГЗЗГ-аас хэрэгжүүлж буюу "Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээллийг бүрдүүлэх, интернетээр хэрэглэгчдэд түгээх, эдгээрийг газрын кадастрын үйл ажиллагаанд ашиглах туршилт судалгааны ажил"-ыг Дархан Уул аймгийн Дархан суманд туршсан төслийн үр дүнг танилцууллаа.

Урд өмнө аналог буюу цаасан хэлбэрээр боловсруулагдаж, ашиглагдаж байсан байр зүйн суурь зургуудыг өнөөдөр дэвшилтэд технологийн тусламжтайгаар тоон хэлбэрт буюу вектор форматанд шилжүүлснээр тоон зургийг ашиглах хэлбэр нь улам боловсронгуй болж, улс орны эдийн засгийн гол тулгуур болдог зам тээвэр, барига байгууламж, шугам сүлжээ, цахилгаан холбоо, усан хангамж, газрын баялгийн менежмент гэх мэт салбаруудын шинж чанарын мэдээллийг орон зайн буюу байрлалын мэдээлэлтэй холбон үүсгэж, бодит үнэн зөв мэдээллийг авах боломж бүрдсээр байна.

Засгийн газрын 2008 оны 77-р тогтоолд "Монгол Улсын хаягжилтын систем нь орон зайн мэдээллийн дэд бүтэц дээр суурилна", ЗГ-ын 2008 оны 78-р тогтоолоор батлагдсан "Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох" үндэсний хөтөлбөрт "Бүртгэлийн нэгдсэн тогтолцоо нь орон зайн мэдээлэл дээр суурилна" зэрэг стратеги зорилтуудыг холбогдох хууль тогтоомжид тусгажээ.

Уг төслөөр улс орны эдийн засгийн чухал салбаруудын мэдээллийг байршлын мэдээлэлтэй нь холбон үүсгэж, бодит үнэн зөв мэдээллийг өнөө үед интернет ашиглан хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх ач холбогдолтой юм.  

Эх сурвалж: www.info.e-darkhan.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж