Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэрийг гаргасан билээ. Өнөөдөр Зэвсэгт хүчний үүсгэн байгуулагдсаны 92 жилийн ойн баярын өдөр тул зарим жолоочид дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх хэмээн эндүүрсэх тохиолдлууд гарч буй гэнэ. Нийтээр тэмдэглэх баяр ёслолын тухай хуулинд зааснаар цэргийн баяр нь  бүх нийтээр амрах, тэмдэглэлт өдөрт багтдаггүй тул 6, 1-ээр төгссөн машинууд урдын адил замын хөдөлгөөнд оролцох эрхээ оройн 10.00  цаг хүртэл хязгаарлуулах юм. Баяр ёслолын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил ихэсдэг тул өнөөдөр Замын цагдаагийн газрынхан бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж буй гэнэ.

Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж