Зайсанд газрын зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Зайсанд газрын зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн гэв

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар тус яамнаас ажлын хэсэг байгуулагдаж өнгөрсөн хугацаанд Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын байдалд шалгалт хийжээ. Энэхүү шалгалтын дүнгийн талаар тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг, мэргэжилтэн М.Мөнхзаяа нар өнөөөдөр мэдээлэл хийлээ.
 
Дээрх шалгалт хийх болсон үндэслэл нь Зайсангийн аманд амьдарч байгаа иргэдийн зүгээс тухайн амьдарч буй газраа эзэмших хүсэлтэйгээ илэрхийлж, газар дээр нь судалж үзэхийг хүссэн юм байна. Гзаар эзэмших хүсэлтээ илэрхийлсэн 600 гаруй иргэн байгаа аж. Гэхдээ өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах бүсэд газар ашиглах эрх үүсэхээс газар эзэмших, өмчлөх эрх зүйн орчин байхгүй болохыг тэд онцоллоо.

Богдхан уулын хязгаарлалтын бүсийн 24 аманд 2002-2012 оны хугацаанд 469 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад аялал, жуулчлал, сургууль, цэцэрлэг, шашны үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар, 193 иргэнд зуслангийн зориулалтаар тус тус газар ашиглах эрх олгогджээ. Үүнээс 65 иргэн, аж ахуйн нэгж байгууллага зөвшөөрөл авсан зориулалтынхаа дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бол бусад нь зориулалтаа өөрчилсөн байна. Мөн зарим нэг албан тушаалтан эрх мэдлээ ашиглан хууль зөрчсөн шийдвэр гаргасан байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Загджав 2008 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга байхдаа Зайсанд амьдарч байсан зарим иргэдийн газарт газар эзэмших гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Тиймээс дээрх газар эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгох чиглэлээр холбогдох байгууллагад нь хандах болно гэдгийг мөн онцоллоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж