Формула 1-ийн эхний гараанд Райкконен түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Формула 1-ийн эхний гараанд Райкконен түрүүллээ

Австралийн, Мельбурн хотод зохиогдсон Формула 1-ийн улирлын эхний гараанд Лотус  багийн нисгэгч Кими Райкконен түрүүлжээ. Түүний араас Феррари багийн Фернандо Алонсо, гуравдугаар байранд өнгөрсөн улирлын аварга Себастиан Веттел нар орсон байна. “Энэ удаагийн ялалт миний хамгийн амархан ялалтын нэг байлаа. Гарааны эхэнд Льюс Хамелтонтой байрлал булаацалдаж байгаад сүүлдээ түүнийг гүйцэж түрүүлсэн. Эхлэлээ сайн тавьсан болохоор аваргын төлөө бүх хүчээ гарган зүтгэх болно” гэж уралдааны дараа Райкконен ярьжээ. Кими Райкконен 2009 онд Феррари багийн бүрэлдэхүүнд Формула 1-т уралдсан ч тааруухан амжилт үзүүлэн Кобаяшид байрлалаа алдаж улмаар формула 1-ээс гарч байгаагаа мэдэгдсэн юм. Түүнээс хойш НАСКАР, Дэлхийн раллигийн аваргад уралдаж байгаад 2012 онд Формула 1-т эргэн ирсэн билээ. Тэрээр эргэн ирсэн жилдээ гуравдугаар байранд бичигдсэн юм. Формула 1-ийн дараагийн гараа ирэх ням гаригт Малайзад болно.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж