МАХН “Шударга ёс” аянг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

МАХН “Шударга ёс” аянг эхлүүллээ

МАХН-ын төв байр цагаан ордонд өнөөдөр 10.00 цагт орон даяар “Шударга ёс” аянг өнөөдрөөс эхлүүлж буйг зарлан талууд гарын үсэг зурлаа. Өнгөрсөн сард тус намын бага хурал болох үед Бага хурлын гишүүд найман зорилт тавьж ажиллах шаардлага байна гэж үзжээ. Үүн дотор шударга ёсыг тогтоох чиглэлээр ажиллах нь нэн тэргүүний зорилт болж байна хэмээн үзсэн аж. Тиймээс УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар дээрх чиглэлээр орон нутагт ажиллахдаа багуудаа удирдан ажиллах мэдэгдэж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай гэрээ байгуулж гарын үсгээ зурлаа. Мөн “Даяар Монгол” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ, “Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө” ТББ, “Үндэсний хас” хөдөлгөөн, “Тусгаар тогтнол эвсэл” ТББ, “Тусгаар Монголын төлөө нэгдэгсэд”, “Монгол цэргийн бэлтгэл хүчний холбоо”, “Талын цөөвөр чоно”, “Алтан ураг Чингүнжав сан”, “Хохирогчдын нэгдсэн холбоо”, “Олон нийтийн хяналт” ТББ, Шударга ёсны хувьсгалт Монголын үндэсний оюутны холбоод хамтран ажиллахаар боллоо. Хамтран ажиллах талууд дараах чиглэлээр ажиллах аж. Нэгд, Монгол Улсын газар нутгийн үнэт баялгийг цөлмөх хатуу бодлого, зорилго, зорилттой гадныхны улс төрийн бодлогын гар ,хөл нь бологсодын эсрэг хатуу тэмцэж, Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, Монгол Улсад шударга ёсыг тогтоох.  Хоёрт, бусдын нөлөөнд үл автаж, ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлж буй үзэгдэлтэй эвлэршгүй тэмцэл өрнүүлэн ард иргэддээ үнэн зөв мэдээлэл хүргэж, хамтран ажиллах. Гуравт, шударга ёсны төлөө хамтран ажиллахыг улс төрийн бусад намууд, улс төрийн идэвхитэй ажиллагаа явуулдаг Иргэний холбоо, Хөдөлгөөнүүд болон бусад Төрийн бус байгууллагуудад уриалж байгаа аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж