Гвинет Пэлтроу гурав дахь хүүхдээ алджээ

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Гвинет Пэлтроу гурав дахь хүүхдээ алджээ

Кино ертөнцийн дур булаам бүсгүйчүүдийн нэг Гвинет Пэлтроу гурав дахь хүүхдээ хэвлийдээ тээж байсан ч харамсалтайгаар үр зулбасан талаараа “The Mail on Sunday”-д ярилцлага өгчээ.

Өдгөө 40 настай кино од хоёр хүүхдээ дүүтэй болгохыг хүссэн ч  гэр бүлийнх нь хувьд ийнхүү харамсалтай явдал тохиолдсон талаар анх удаа ярилцлага өгч байгаа нь энэ аж. Түүний мэдэгдсэнээр Пэлтроу хүүхдээ хэвлийдээ тээж байгаад үр зулбаснааар болж өөрөө ч амь алдах дөхсөн хэмээн ярьжээ.

Пэлтроу болон түүний нөхөр “Coldplay” хамтлагийн дуучин Крис Мартин нар зургаан настай Мозес, найман настай Эплл хэмээх хоёр хүүхэдтэй билээ. Тэрээр “The Mail on Sunday”-д өгсөн ярилцлагынхаа үеэр “Хүүхдүүд маань надаас үргэлж дүү төрүүлж өгөөч гэж гүйдаг байсан. Гэхдээ дахиад хүүхэдтэй болохыг хүсч байгаа ч бага зэргийн айдастай байгаа маань үнэн” хэмээн ярьжээ.

Гэсэн хэдий ч тэрээр ийнхүү хүүхдээ алдсан тухайгаа нэг бүрчлэн яриагүй ч нөхрөө маш сайн эцэг, бидний гэрлэлт надад аз жаргал авчирсан гэжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж