“Анхны номын үзэсгэлэн” болно

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

“Анхны номын үзэсгэлэн” болно

Энэ сарын 21-нд Дэлхийн яруу найрагчдын баярын өдөр тохионо. 1999 оноос хойш дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн энэ өдрийг тохиолдуулан Монголын Зохиолчдын Эвлэлийн “Яруу Найргийн Үндэсний Төв”-өөс санаачлан зохиолчдын “Анхны номын үзэсгэлэн” зохион байгуулахаар болжээ.

Уг арга хэмжээг ССАЖЯам санхүүжүүлж, Хүүхдийн номын ордон хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт 321 анхны номыг дэлгэн тавих ажээ. Үзэсгэлэнгийн үеэр зохиолчдын анхны шүлгийг уншуулж, анхны зохиолынх нь талаар хүрэлцэн ирсэн хүмүүстэй нээлттэй ярилцах бол зохиолчид өөрсдийн номоо дуудлага худалдаанд оруулан борлуулж болох гэнэ.

Мөн зөвхөн зохиол, яруу найрагаас гадна уран зохиолын орчуулагчдын анхны орчуулгын номыг ч эндээс үзэж болох аж. “Анхны номын үзэсгэлэн” энэ сарын 21-ний 11.00 цагаас Хүүхдийн номын ордонд үнэ төлбөргүй болох юм.

Дашрамд сонирхуулахад, Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн “Уянгын тойрог” нэртэй анхны номоороо Төрийн шагнал хүртэж байжээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж