
Энэ жилийн хувьд санал асуулгад оролцсон хүмүүсийн 48 хувь нь Опра Уинфрийг сонгожээ. Түүний араас кино найруулагч Стивен Спилберг (47%), Мартин Скорсезе (42%), Рон Ховард (41%), Жорж Лукас (41%) нарын дандаа найруулагчид бичигдлээ.
Чансааны зургадугаарт турк гаралтай америк эмч Мехмет Оз (40%), долдугаарт Америкийн телевизийн хөтлөгч, сэтгүүлч бөгөөд зохиолч Барбара Уолтерс (37%), наймд U2 хамтлагийн лидер Боно (37%), есөд санхүүгийн зөвлөх бөгөөд зохиолч, телевизийн хөтлөгч Сьюз Орман (37%), харин 10-т жүжигчин, найруулагч Клинт Иствуд (36%) жагсчээ.
E-Poll Mаrket Research судалгааны байгууллагатай хамтран хийсэн “Forbes” сэтгүүлийн жагсаалтад 7500 орчим хүн багтжээ.
Америкийн телевизийн хөтлөгч, жүжигчин, “Опра Уинфрийн шоу” ток-шоугийн хөтлөгч, продюсер, нийгмийн зүтгэлтэн Опра Уинфри нь түүхэн дэх анхны цорын ганц хар арьстан тэрбумтан юм. Түүний шоу 2011 онд хаагдсаны дараа тэрээр өөрийн Oprah Winfrey Network нэртэй телевизийн сувгийг нээсэн билээ.