Тимощенкод эрүүгийн хэрэг үүсгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Тимощенкод эрүүгийн хэрэг үүсгэлээ

Украины  Ерөнхий прокурорын газ­раас ОХУ-тай хийсэн хэдэн тэрбум дол­лароор тооцогдох байгалийн хийн гэрээнээс үүдэн ерөнхий сайд асан Юлия Тимошенкод дахиад эрүүгийн хэрэг үүсгэлээ.

Ерөнхий прокурорын орлогч Ренат Кузьминий хэлснээр “ОХУ-тай гэрээ бай­гуулах үедээ албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж улсад асар их хохирол учруулсан” гэх хэргээр эрүү үүсгээд байгаа гэнэ. Тимошенког “Газпромтай” ашиггүй гэрээ байгуулсан, энэ гэрээ нь улсад ихээхэн хохиролтой гэж нэг биш удаа буруутгаж байлаа. Ерөнхий сайд байхдаа Тимошенко уг гэрээг Москвад байгуулсан юм. Үүнийхээ дараа байгалийн хийн хямралыг таслан зогсоосон оновчтой гэрээ гэж өөрөө магтаж байсан юм.

Өнөөгийн ерөнхийлөгч Виктор Януко­вич энэ  гэрээг шүүмжлэх болсон билээ. Өнгөрсөн долоо хоногт Украины ерөнхий сайд Николай Азаров өөрийн орлогчдоо үүрэг өгөн Путиныг айлчлах үеэр байгалийн хийн үнийг бууруулах талаар баримт  бэлтгэхийг даалгажээ. 

Тимошенкод өмнө нь хоёр удаа эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тиймээс улс орноосоо гарч явахгүй байх ам өчгийг нь авчээ. Гэхдээ өмнө нь ийм өргөн хэмжээний  хэрэг тулгаж байгаагүй бөгөөд Тимошенко прокурорын газрыг Януковичийн улс төрийн захиалгыг биелүүлж байна хэмээн буруутгаж байгаа билээ.

Ш.Самбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж