Цагаан ордныхон Кремлийнхнээс баян

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Цагаан ордныхон Кремлийнхнээс баян

Цагаан ордныхон Кремлийнхнээс баян

Владимир Путины орлого өнгөрсөн жилд Дмитрий Медведевийнхээс илүү ихээр өсчээ. Ерөнхийлөгч өнгөрсөн жилд 43 мянган рублиэр орлогоо нэмэгдүүлсэн бол Путин орлогоо хагас саяас илүү болгож чадсан байна.

Хөрөнгө орлогын талаар нийтлэгдсэн барим­таас харвал Путины орлого 2009 онд Медведевээс 554 мянга 526 рублиэр илүү  байсан бол 2010 онд нэг сая 663 мянга 584 рублиэр илүү давсан орлого олжээ. Людмила Путина 2008 онд орлогогүй байснаа 2009 онд 582 мянга, 2010 онд 146 мянга 201 рублийн орлоготой болжээ. Тэгвэл өнгөрсөн жилд Светлана Медведева ганц ч рублийн орлогогүй байлаа. Тэргүүн хатагтай гурван данстай ч нэмж хийх мөнгө байгаагүй бололтой. Өнгөрсөн жил түүний дансанд нь 7,5 сая рубль байсан гэнэ. Мөн түүнд машины хоёр гарааш, VW Golf загварын машин бий аж.

Хямралын үр дагавар

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудын орлого өмнөх жилийнхээсээ буурсан байна. Сурков хоёр саяар, Нарышкин 800 мянгаар, Дворкович 100 мянгаар, Приходько 300 мянгаар тус тус орлогоо бууруулжээ.

Сурковын орлого өнгөрсөн жилд 4,6 сая рубль болж 59,4 ам метр байртай, түүний эхнэр  Наталия Дубовицкая дөрвөн хэсэг газар, хоёр хувийн байшин, орон сууц, гарааштай байшинтай. Орлого нь 85 сая болтлоо өссөн байна. Өндөр орлоготой ч Дубовицкая даруухан Citroen-С4 Picasso” машинаар хөл залгуулдаг гэнэ. Нөхөр нь машин байхгүй. Харин Кремлийн Тамгын газрын дарга С.Нарышкин  2010 онд 4 сая 584 мянга 774 рублийн ашигтай байсан бөгөөд өөрийн эзэмшлийн газар, байшинтай, эхнэр нь ч бас газар, байшинтай, Ford Focus машинтай ажээ.

Ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович 3 сая 863  мянга 6 рублийн орлоготой гэсэн бол эхнэр нь  41 сая 316  мянга 672 рубль олсон байна. Түүний хувийн газар, байшин, орон сууцтай эхнэр нь хоёр ч “Lexus” машинтай гэнэ.

Ерөнхийлөгчийн бас нэг туслах Сергея Приходькогийн хуучны ховор Mercedes 200, машин нь 1965 оны Европын сенсаац болж байлаа.

Ерөнхийлөгчийн бас нэг туслах  Сергея Приходькоги өнгөрсөн жилд 6  сая 272  мянга 52 рубль, түүний эхнэр нь 6 сая 628 мянга 476 рублийг тус тус олжээ. Тэднийх газар, байшин, байртай бөгөөд эхнэрт нь 2005 оны “Атлантис 42” катер усан онгоц байгаа. “Toyota Land Cruiser 200” ба 1965 оны “Mercedes-200” гэсэн хуучны  ховор машинтай юм.
Тэдэнтэй ойролцоо орлогыг Тамгын газрын орлогч Александр Беглов олжээ. Харин өөрт нь машин байхгүй ч эхнэр нь “Mercedes Е-200” унадаг.
Ерөнхийлөгчийн соёлын асуудал эрхэлсэн зөвлөх Юрий Лаптев  ГАЗ 67Б, ГАЗ 20, ГАЗ М1 болон  москвич 401 машинуудынхаа цуглуулгыг бүртгүүлжээ.
Кавказ  Хлопониныг “хоосруулж” байна

Ерөнхий сайдын орлогч Александр Хлопо­нины гараашаас хоёр  “Mercedes S600” алга болжээ. Харин Bentley Arnage R, Jaguar-Daimler, Mercedes-Benz СL 65 AMG, Shoreland’r PWC-1000 чиргүүл, Harley-Davidson ба катер Фантом-46 мотоцикл нь үлдсэн байна.

Красноярскийн экс захирагч Хлопонин супербайкадаа орхисонгүй. Тэрээр Хойд Кавказын холбооны тойргийн ерөнхийлөгчийн бие төлөөлөгч болсон ч тэр хоббид нь нөлөөлсөнгүй. Харин ч хоббидоо ихээхэн мөнгө зарсанаар орлогыг нь гурав дахин бууруулж 23 сая 225 мянга 710 рубль болгожээ. Гэхдээ түүний эхнэр Натальягийн орлого өнгөрсөн жил нь 13 сая рубль байсан бол 2010 онд 93,3 хувиар өсгөжээ. Өнгөрсөн жил тэднийх үл хөдлөх хөрөнгө дээр ажиллан 10 шинэ газрыг орон сууцны барилга болон захиргааны байр бариулахаар авчээ. Түүгээр зогсохгүй Италид хүртэл газар аваад амжсан байна.

Цагаан ордныхны орлого

Ерөнхий сайдын орлогч Шуваловын орлого хоёр дахин өсч  14,65 сая рубль болов. Шувалов 800 ам метрийн хоёр газраа зарсан болохоор ийм өсөлт гарсан бололтой. Өнгөрсөн жил нь хоёр газартай гэж мэдүүлж байсан юм. Шувалов Австрид сууцны байшин, Их Британид квартир түрээсэлдэг. Эхнэрийн хамт өмнөх шигээ л Jaguar, гурван Mercedes (S350, S500, V221), «Лимузин-Зил 41047», «Ford Hymer Camp» ба «ВАЗ 2101» гэсэн долоон машинтай байна. Өнгөрсөн жилд Ольга Шувалова 372,9 сая рублийн орлого олжээ. Энэ гэр бүл Засгийн газрын гишүүд дундаа хамгийн баян хосууд болж байна.

Орон сууц нь зуслангийн байр болов

Ерөнхий сайдын орлогч Виктор Зубков хоёр сая рублиэр орлогоо нэмэгдүүлсэн бөгөөд Toyota Land Cruiser ба «Волга» ГАЗ-21Р машин нь алга болж, нэг Волга ГАЗ-24-тэй үлдсэн байна. Түүнчлэн дөрвөн газар нь алга болоод 26 мянган ам метр талбайгаа бас үгүй хийжээ. Харин  хувийн барилга барихад болон соёл амралтын, зуслангийн зорилгоор ашиглаж байсан дөрвөн газраа хэвээр нь мэдүүлсэн байна. Өмнөх мэдүүлэгээс ялгаатай нь орон сууцны байшингууд нь энэ удаа зуслангийн байр гэж нэрлэгдсэн байна. Түүний эхнэр  2009 онд нөхрөөсөө хоёр дахин баян байснаа энэ удаа  6,57 сая рублийн ашигтай болж орлого нь буурав. Гэхдээ өөрийн “Toyota RAV-4” дээр “BMW-6” машиныг нэмж авчээ. Гурван том газраас гадна хоёр орон сууц, хоёр үйлчилгээний зориулалттай барилгатай гэнэ.

Сангийн сайд цахилгаан машин унадаг болов

Сангийн сайд Алексей Кудрины орлого хоёр саяар буурч 7,85 сая болжээ. Харин Ауди А6 машин дээрээ Шведын цахилгаан машин ThinkCityг нэмэн авчээ. Сайдын 327,9  ам метр байраа өөр хүний нэр дээр шилжүүлжээ. Кудрины эхнэр 222 мянган рублийн орлоготой,  Audi А5 Coupe машин, “МВ Августа” мотоцикл, хоёр орон сууц, хоёр ч том газартай гэнэ.

Эмэгтэй сайдууд

 

Хамгийн баян сайд эмэгтэй нь Елена Скрын­ник өнгөрсөн жилд  7,38 саяын орлоготой бай­сан бол нөхөр нь дөнгөж 103,4 мянган рубл­тийн орлого олжээ. Эрүүл  мэндийн сайд Татьяна Голикова 3,68 сая рублийн ор­лого  олсон бол Эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина 3,66 саяыг олжээ. Харин Набулинагийн нөхөр  17,2 саяыг олсон нь Голиковагийн нөхөр сайд Виктор Хрис­тенкогийнхаас  6,57 сая буюу  бараг гурав дахин их байлаа.

Хамгийн баян сайд

Эрдэс баялгийн сайд Юрий Трутнев гурав дахь жилдээ хамгийн баян сайдаар шалгарч байна. Түүний орлого 114,74 сая рубль байлаа. Өөр онцын өөрчлөлтгүй тэрээр 106 ам метр байрны хамтран эзэмшигч, Porsche Cayenne Turbo, Maserati М 145 ССЕ Granturismo S, квадроцикл ATV Polaris, цаснаа явагч Bombardier INC ба TIKI-Treiler-X 300L авто чиргүүлийн эзэн хэвээр. Ер нь л тэр газартай, зуслантай, зочны байртай, ямар нэгэн техникийн байгууламж гээд бүх юмтай. Харин эхнэрт нь Volkswagen Touareg машинаас өөр хөрөнгө алга.

Хамгийн ядуу сайд нар

Тээврийн сайд Игорь Левитин өнгөрсөн жилд  22,65 саяын орлоготой болов. Харин Холбооны сайд Игорь Щеголев 3,27 саяыг олж хамгийн ядуу сайд болжээ. Түүний эхнэр нь нөхөртөө төдийлөн тус болж чадсангүй 427 мянга 542 сая рублийн л орлого олжээ. Эрүүл мэндийн сайд Татьяна Голикова, ерөнхий сайдын орлогч Дмитрий Козак нар 3,77 сая рублийн орлоготой байснаар хамгийн зардал багатай сайдаар тодров.

Машингүй сайд нар

Энэ эгнээнд Засгийн газрын аппаратын тэргүүн Вячеслав Володин, Эрүүл мэндийн сайд Татьяна Голикова, ерөнхий сайдын орлогч Александр Жуков, Бүсийн хөгжлийн сайд Виктор Басаргин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев, Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков, Хууль зүйн сайд Александр Коновалов, Аж үйлдвэр худалдааны сайд Виктор Христенко, мөн  Путины орлогч Дмитрий Козак ба Сергей Иванов нар багтжээ. Гэхдээ сүүлийн гурав нь албаны машинаас гадна эхнэрийнхээ машинаар зорчдог ажээ.

Дарга нарын  баян эхнэрүүд

Оросын сайд нараас хамгийн баян эхнэртэй нь Шувалова юм. Түүний эхнэр 372,9 сая рублиэрээ жагсаалтыг тэргүүлжээ. Хоёрт нь Шойгугийн эхнэр  54,6 саяын орлоготойгоор оров(Шойгугийн өөрийнх нь орлого 4,4 сая). Тэгвэл Батлан хамгаалахын сайд Сердюковын эхнэрийн орлого 24,9 сая, ерөнхий сайдын орлогч Козакийн эхнэр  16,6 сая рублийн ашгийг тус тус олжээ.

Ш.Самбуу
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж