Азгүй оросууд олимпийн хүрлээс мултрав | News.MN

Азгүй оросууд олимпийн хүрлээс мултрав

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Азгүй оросууд олимпийн хүрлээс мултрав

Ванкуверийн олимпод хамгийн амжилт муутай оролцсон багаар оросын баг тодорч байх шиг. Тэд 10-аас доошгүй алтан медаль авах зорилготойгоор Канадад хөл тавьсан бол энэ зорилгынхоо хагасыг ч биелүүлж чадсангүй. Багийнхан нь багагүй найдвар тавьж байсан сноубордист Станислав Детков энэ төрөлд медальт байранд орох боломжоо алдлаа. Тэр эхний гараандаа Францын тамирчнаас 0,96 секундээр хоцорч, дараагийн гараандаа амжилтаа ахиулж чадалгүй байсаар ийнхүү байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцров. Хүрэл  медаль авсан Францын Матье Боззетто түүнээс 3,99 секундээр түрүүлсэн.

Энэ төрөлд аваргын алтан медалийг эзэн орны сноубордын тамирчин Жейси Жей Андресон авсан бол мөнгөн медалийг Австрийн Бенжамин Карл хүртсэн юм.

                                                                                                                           Л.ЗОЛБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж