Нетаниягу Засгийн газраа байгууллаа

Хуучирсан мэдээ: 2013.03.17-нд нийтлэгдсэн

Нетаниягу Засгийн газраа байгууллаа

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаниягу хоёр дахь оролдлогоороо шинэ Засгийн газраа байгууллаа. Нэг талаас «Ликуд», «Израиль Бейтену» («Манай гэр орон-Израиль»),  нөгөө талаас «Йеш Атид» («Ирээдүй байна»), «Еврейн орон гэр» намуудтай эвслийн гэрээ байгуулжээ. Associated Press агентлаг мэдээлснээр, талууд баасан гаригт тохиролцоонд хүрчээ.

Биньямин Нетаниягу
Фото: Gali Tibbon / AFP

Эцсийн мөчид Нетанягугийн «Ликуд»  ба «Йеш Атид»  намууд ерөнхий сайдын орлогчийн тушаалыг нөгөө намуудад өгөхөөр буулт хийсний дараа Засгийн газар байгуулагдав. Нетаниягу тохиролцоонд хүрсэн тухайгаа бямба гаригийн орой Израилийн ерөнхийлөгч Шимон Перест мэдэгдсэн байна. Шинэ Засгийн газар даваа гаригт тангараг өргөх ажээ.

Шинэ  Засгийн газарт «Ликуд» Батлан хамгаалах, Дотоод хэргийн сайдын тушаал авна. Харин «Йеш Атид»намд Сангийн сайд Боловсролын сайд очлоо. Израилийн Сангийн шинэ сайдаар «Йеш Атид» намын лидер Яир Лапид тодроод байна.

Нетаниягугийн «Ликуд» нам «Израиль Бейтену» намтай сонгуульд эвсэлдэн эхний байрт, шалгарч 31 суудал авсан байв. Ерөнхийлөгчийн өгсөн дөрвөн долоо хоногийн хугацаанд ерөнхий сайд шинэ Засгийн газраа бүрдүүлж чадаагүй учир хугацааг дахин хоёр долоо хоногоор сунгасан юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж