Н.Төгсцогт, З.Энхзориг нар алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.03.17-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт, З.Энхзориг нар алтан медаль хүртлээ

Европын цуврал тэмцээнд оролцохоор хилийн дээс алхсан Монголын ширэн бээлийтнүүд Чехэд болсон гран-при тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ. Энэ сарын эхээр Германы Халле хотноо “Химийн цом”-д оролцож, гурван медаль хүртсэн боксчид өнгөрч буй долоо хоногт Чехийн Усти-над-Лабем хотноо гран-при тэмцээнд хүч сорьсон юм.

Тус тэмцээнд Монголын баг зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос 56 кг-ын жинд Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 64 кг-д ОУХМ З.Энхзориг нар аваргын алтан медаль хүртэж, 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат мөнгөн медалийн эзэн болжээ.

Европын цувралд багтсан өмнөх тэмцээнээс /”Химийн цом”/ Н.Төгсцогт алт, 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ хүрэл медаль зүүсэн билээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж