Төрийн ордны дэргэдэх нийтийн OO

Хуучирсан мэдээ: 2013.03.16-нд нийтлэгдсэн

Төрийн ордны дэргэдэх нийтийн OO

Нэг ичиж үхмээр нэг газар хотын төвд байнаа. Манайх шиг Төрийн ордныхоо хажуу талд түмний "00" ажиллуулдаг газар улс орон байдаг болов уу.

Орчин үед нийтийн "00"-д мөнгө төлж ордог. Харин энэ "00"-д хэн дуртай нь орж, хэн дуртай нь ялгадасаа гадагшуулж байна.  Уг нь энэ газар цагтаа түмний нийтийн "00" байхааргүй газар байлаа. Үе үеийн сэхээтнүүд ажил амьдралаа холбож, үе үеийн сэтгэгчид уран үгсийн чуулганаа хуралдуулдаг газар байлаа. Мөн энэ газарт нийслэлийн анхдагч хэвлэлийн газар түүхээ үргэлжүүлж, нийгэм соёлын үр үндэс эндээс ургадаг байлаа.

Гэтэл өнөөдөр муу муухайгийн туйл болгож, муудаж ялзарсан балгас болон хувирчээ. Тавхан алхамын цаана Төрийн ордон нь байрладаг энэ газрыг ядаж нийслэлийхэн анхаардаг ч болоосой. Төрийн томоохон өндөрлөгүүд ядаж, урьж авчирсан зочдоосоо ичээсэй. Дэргэдүүр нь өнгөрөх тоолонд шээс баас нь үнэртэхгүй байна гэж үү.

Эх сурвалж: www.CHUHAL.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж