Нани: Би эрч хүчтэй хэвээрээ байгаа

Хуучирсан мэдээ: 2013.03.16-нд нийтлэгдсэн

Нани: Би эрч хүчтэй хэвээрээ байгаа

Английн “Манчестер Юнайтед”-ын хагас хамгаалагч Луиш Нани багийнхаа
дасгалжуулагчийг өөртөө бүрэн итгэж болно гэж мэдэгджээ. Хэдийгээр
тэрээр Аваргуудын лигийн 1/8 шигшээд Испанийн “Реал”-д талбайдаа
хожигдоход улаан хуудас авч, багаа хөөдсөн ч гэсэн тэрээр өөртөө
итгэхийг ийнхүү хүсчээ.

“Би дасгалжуулагчид өөртөө итгэж болно гэдгийг харуулмаар байна. Би
тоглолт бүрт гарч, сайн тоглож болно. Миний хүчин чармайлтаар баг маань
амжилтад хүрч болно гэдгийг би нотлохыг хүсч байна. Би маш сайн
хөдөлмөрлөж, олдсон боломжоо бүрэн ашиглахыг хичээх болно. Би хоёр сарын
турш гэмтэлтэй байсан. Харин одоо бэлтгэл сайтай, эрч хүч дүүрэн байна.
Багийн маань бусад тоглогчид ядарч эхэлж байгаа энэ үед би эрч хүчдээ
байгаа нь багт хэрэгтэй” хэмээн Нани ярьсан байна.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж