Хуучирсан мэдээ: 2013.03.16-нд нийтлэгдсэн

Oрц:

  • 24-30 ш давжаа сонгино (pearl onions)
  • тахианы 4 гуя эсвэл 1 бүтэн тахиаг сервислэх хэмжээндээ хувааж бэлтгэнэ
  • Давс
  • хар перц
  • 1/4-1/2 стакан гурил
  • 2 амны халбага ус
  • 170 гр давсалсан гахайн мах эсвэл bacon (гахайн нурууны махыг утаж нимгэн нимгэн хэрчсэн) дөрвөлжилөн хэрчинэ
  • 230 гр мөөг, угаагаад, 4 хувааж бэлтгэсэн
  • 1 амны халбага давсгүй масло
  • 2 шил (750 мл) улаан дарс, pinot noir байвал сайн
  • 2 амны халбага улаан лоолийн паст
  • 1 ш дунд зэрэг сонгино, 4 хуваасан
  • 2 ш celery, 4 хуваасан
  • 2 ш дунд зэргийн лууван, 4 хуваасан
  • 3 хумс сармис, бяцалсан
  • 6-8 мөчир ганга
  • 1 ш лаврын навч
  • 2 стакан тахианы тунгалаг шөл

Бэлтгэх нь:

– Давжаа сонгиныхоо үндсийг тайраад оронд нь хутгаараа "х" зурж бэлтгэнэ. 2-3 стакан ус буцалгаад сонгиноо хийж 1 минут байлгана. Сонгиноо шүүгээд, хөргөөд, арилгана. Ишнээс барин зөөлөн шахахад сонгино маань бүлтрэн гарч ирдэг болсон байна.

– Тахианыхаа бүх талыг давс, хар перц цацаж амтлана. Амталж бэлтгэсэн тахиагаа бага зэрэг гурилтай гялгар уутанд хийгээд сэгсэрч бүх талыг гурилаар бүрхээд гаргаж ирэн хэрээстэй төмөр дээр байрлуулна.

– 2 амны халбага усаа том саванд хийгээд гахайны махаа нэмээд усыг ширгэтэл таглаж болгоно. 8-10 минутын дараа гахайн махаа гаргаад гахайн махнаас ялгарсан тосон дээр давжаа сонгиноо нэмээд давс, перцээр амтлан 8-10 минут хэртэй шаргалтал нь шарна. Сонгиноо гаргаад нэг тавган дээр тавина.

– Тахиагаа нэмээд тал бүрийг нь шаргалттал нь шараад гаргаж авч ширмэн тогоонд шилжүүлнэ.

– 4 хувааж бэлтгэсэн мөөгөө 1 амны халбага маслонд ойролцоогоор 5 минут хуурна. Өрөөний темпратурт болж хөрсөн сонгино, мөөг, гахайн махаа хэрэглэтлээ агаар оруулдаггүй саванд хийгээд хөргөгчинд хийж хадгална.

– Үлдсэн тосыг асгаад тогооны доор наалдсан бор дээр 1 стакан дарс хийж deglaze (тогооны дор наалдсан бүх борыг дарсаараа цэвэрлэх) хийнэ.

– Дарсаа (deglaze хийж бэлтгэсэн дарсаа бас нэмнэ) тахианыхаа хамтаар ширмэн тогоондоо хийгээд сонгино, тахианы тунгалаг шөл, паст, лууван, сармис, ганга, celery, лаврын навчаа нэмнэ. Таглаад хөргөгчинг хийж хонуулна.

– Маргааш нь зуухаа 160 градуст халаагаад тахиагаа зуухандаа хийн 2-2 1/2 цаг буцалгана.

– Тахиагаа болохоор нь шүүж аваад халуунд тэсвэртэй саванд хийн таглаад халууныг нь барихын тулд буцаааж зуухандаа хийнэ.

– Шөлөө шүүж ногоонуудыг ялгаад тунгалаг шөлөө буцаад тогоондоо хийн дунд зэргийг гал дээр тавин 1/3 болтол нь ширгээнэ. Анх хэр хэмжээний шөл байснаасаа хамааран 20-45 минут болно.

– Ширгээж бэлтгэж буй соус маань өтгөрөгөөр давжаа сонгино, мөөг, гахайн махаа нэмээд 15 минут буцалгана. Амсаад хэрэгтэй гэж үзвэл амтлагч нэмнэ.

– Тахиагаа нэмээд таваглаж сервислэнэ.

Эх сурвалж: http://gal-togoond.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж