Төсвийн зарцуулалтыг ил тод байлгах үүрэг хүлээв

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Төсвийн зарцуулалтыг ил тод байлгах үүрэг хүлээв

Баянгол дүүргийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч Д.Оросоо өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Халамжийн газар, Нийгмийн даатгалын газар, 42 сургууль, 58 цэцэрлэг зэрэг 131 аж ахуй нэгжийн дарга, эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгууллаа. Тус дүүрэг нь энэ жил 57.6 тэрбум төгрөгийг эдгээр 131 байгууллагад хуваарилсан байна. Үр дүнгийн гэрээнд төсвийн зарцуулалтыг ил тод байлгах, иргэдэд хүнд сурталгүй ажиллах зэрэг үүргийг төсвийн шууд захиран зарцуулагч буюу төрийн байгууллагын дарга, эрхлэгч нарт хүлээлгэлээ. Үүн дотроо эрүүл, аюулгүй байдлын индексын түвшинг ахиулах үүргийг хүлээлгээд байна. Хэрэв түвшинг бууруулбал үр дүнгийн гэрээг биелүүлээгүйд тооцно хэмээн заажээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж