Google Reader үйлчилгээгээ зогсооно

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Google Reader үйлчилгээгээ зогсооно

Google компанийн Reader үйлчилгээг ашигладаг хүмүүс цөөнгүй. Энэхүү үйлчилгээ нь таны бүртгэсэн вэб сайт, блог зэргүүдийн шинэ бичлэгийг танд нэгтгэн гаргаж өгдөг үйлчилгээ билээ. Google Reader-ыг ашигласнаар та богино хугацаанд өөрийн унших дуртай цахим хуудсуудын шинэ мэдээллийг нэг доороос шалгах боломжтойболдог. Харамсалтай нь Google компани энэхүү үйлчилгээгээ ирэх долдугаар сараас эхлэн зогсоох гэж байгаагаа мэдэгджээ.

Яагаад зогсоох болсон тухайгаа Google компани “Энэнд ердөө хоёрхон л шалтгаан бий. Нэг нь хэрэглэгчдийн тоо буурсан. Нөгөө нь компанийн зүгээс цөөн тооны гол үйлчилгээндээ голлон анхаарч ажиллах төлөвлөгөө гаргасан” хэмээн мэдэгджээ.

Харин аналистууд “Google+ үйлчилгээндээ хэрэглэгчдийн түлхүү татах гэсэн зорилгоор Reader үйлчилгээгээ зогсоож байна” хэмээн дүгнэж байна.

Юутай ч хэрэглэж сурсан цөөнгүй хэрэглэгчид нь Google-ын энэхүү шийдвэрт ихээхэн бухимдалтай хандаж байгаа аж.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж