Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Амьдрал Nice биз дээ

Нэг хэсэг MN 25 дугаар суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгээр олонд танигдсан сэтгүүлч Г.Алтантүрүү сүүлийн үед рекламны “од” болоод байна. MN 25 дугаар суваг телевизээс гарч “Толь” сонинд хэсэг хугацаанд ажиллаж үзсэн ч дахиад л ажлаа сольж сураг тасрах болсон. Түүний талаар хэвлэлээр аниа нартай нийлж орой бүр шоудаж явах болсон хэмээн бичиж эхэлсэн ч Г.Алтантүрүү nice байгаа бололтой.

Тэрбээр сүүлийн үед “Nice” жүүсний рекламаар “од” болоод байгаа. “Амьдрал nice биз дээ?, Тийм ээ, Амьдрал nice байн” хэмээн үзэгчидтэйгээ мэндчилэх болсон. Хэсэгтээ л Г.Алтантүрүүгийн “Танайд хоноё” гэж хэлэх нь мода болж байсан бол одоо залуусын дунд “Амьдрал nice биз дээ” гэх нь илүү мода болоод байгаа сурагтай. Тийм ээ, Амьдрал nice биз дээ Г.Алтантүрүү?

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж