Хойд Солонгост ОХУ-аас өөр “найз” үгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост ОХУ-аас өөр “найз” үгүй

БНХАУ ТУС УЛСЫГ “ЦӨМИЙН ПУУЖИН ХӨӨРГӨЖ БҮС НУТАГТ АЮУЛ ЗАНАЛХИЙЛЛЭЭ” ХЭМЭЭН ШҮҮМЖИЛСЭН

БНАСАУ-ын ирээдүй улам бүд­гэрээд байна уу, эсвэл залуу удирдагчийн шийдэмгий шийдвэ-рүүд улсынх нь ирээдүйг харанхуй нүх руу “чирсээр” байна уу. Ямартай ч дэлхий нийт тус улсыг эергээр бус сөргөөр хүлээж авах боллоо. Дэлхийн тойрог замд өөрсдийн гэсэн хиймэл дагуулыг байрлуулаж, хөөргөх ажиллагаа амжилттай болсоноор бүс нутгийн хувьд цаг давчуу болсон мэт сандралдаж эхэлсэн.

Өмнө нь тулгарах асуудал бол­гоны өмнүүр ордог байсан БНХАУ хүртэл сандралдаж Хойд Солонгосын удирдагч нарт албан бичиг хүргүүлсэн. Дээрх албан бичигт “Бүс нутгийн аюулгүй байдлын төлөө сансрын хиймэл дагуулыг сануулга үл хайхран хөөргөсөнд харамсч байна. Цаашид ч энэ тал дээр шүүмжлэлтэй байр сууринаас хандана” гэх утга бүхий мэдэгдэл хийсэн. Эх сурвалжууд энэ байдлыг янз бүрийн өнцгөөс тайлбарлаж байна.

Яг өнөөдрийн байдлаар Хойд Солонгос улсад тавьсан хориг арга хэмжээнээс тус улсад тусламж үзүүлэх цорын ганц орон ОХУ болж байна. Залуу удирдагч Ким Чен Уны эцэг Ким Чен Ирийг амьд сэрүүн байхад БНХАУ цэрэг армийн зэр зэвсэг, хоол хүн­сээр байнга тусламж үзүүлдэг байсан нь нууц биш. Харин залуу удирдагчийн гаргасан шийдэмгий алхам сайн хөрш хятадуудын итгэлийг алдах шалтгаан болсон талаар CNN агентлаг өгүүлэв.

Газар зүйн байрлалаар ч тэр БНХАУ-аар дамжин өнгөрдөг бай­сан бүхий л гарц хаагдсан гэ-хэд хилсдэхгүй. Дэлхий нийт гол анхаарлаа ОХУ-ын ГХЯ-ны байр суурьт хандуулж байна. Энэ бүх­нийг эх сурвалжууд “Хойд Со­лонгосын цөмийн туршилтын үр дагавар” хэмээн үзэж байгаа. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Хойд Солонгосын талаар хориг арга хэмжээ авах тогтоолыг санал нэгтэй баталсны дараагаас Хойд Солонгосын нөхцөл байдал хүндэрсэн. Тус улсыг цөмийн тур­шилт хийнэ гэхэд л дэлхий ний­тийн анхаарлыг “цөмийн туршилт хийсний дараагаас Зүүн хойд Азид ямар өөрчлөлт гарах бол” гэсэн яриа гарах болсон юм.

Санхүү, эдийн засгийн гадаад харилцаанд НҮБ-аас хориг тавьс­наар бүгд ядуурч, ард иргэдээ хоол хүнсээр хангаж чадахгүй болтол нь нөхцөл байдлыг хүндрүүлэх нь АНУ-ын гол зорилго. Хэрэв Хойд Солонгос пуужин харвах юм бол хөрснөөс арчигдана гэдгийг хэн бүхэн ойлгож байгаа болов уу. Тиймээс эдийн засгийн хориг арга хэмжээ авч байгаад цөмийн туршилт хийх бүхий л арга замыг хааж, бүс нутгийн аюулгүй байдалд анхаарах нь НҮБ болон АНУ, тэр тусмаа БНХАУ-ын туйлын хүсэл болоод буй. Хятадын Ази Номхон далай дахь нөлөөллийн тэлэлтийг зогсоохоор АНУ Хятадыг хүрээл­сэн бүх оронтой харилцаагаа идэв­хитэй өргөжүүлж байна. Нэг хэсэг эдийн засгийн хүйтэн дайн шиг өрсөлдөөн үзүүлж байсан хоёр улсын харилцаа сэргэж эхэлсэн.

БНХАУ-ын байр суурь НҮБ болон дэлхий нийтэд эергээр нөлөөлж эхэлсэн. Учир нь эдийн зас­гийн хүндрэлд орох дөхсөн хятадууд бүс нутгийн аюулгүй бай­далд хамгийн их анхаарах нь ойлгомжтой тул БНАСАУ-ыг ийн­хүү хөршийн жагсаалтаас гар­гаж буй нь учиртай. Зөвхөн БНХАУ ч гэлтгүй Хойд Солонгосын цөмийн туршилтын эсрэг Зүүн хойд Азид ашиг сонирхолтой бүх орнууд нэг­дээд байна. Эцэст нь Хойд Со­лонгос илүү хүчтэй цөмийн тур­шилтаа хийвэл НҮБ-ын хориг улам л чангарна. Түүний дотор гадаадад ажиллах хүч гаргахыг нь  хориглох магадлал өндөр.

Өнгөрсөн тавдугаар сард  “БНХАУ Хойд Солонгост яаралтай тусламж үзүүлнэ” хэмээн хэвлэлүүд бичиж байсан. Тодруулбал, Хятад улс БНАСАУ-д эдийн засгийн яаралтай тусламж үзүүлэхээр бол­сон, үзүүлсэн.  Тусламжид 500 мян­ган тонн хоол хүнс, 250 мянган тонн нефть багтсан. “БНХАУ-ын ард түмнээс” гэсэн тусламжийн цуваа БНАСАУ-ын их удирдагч Ким Чен Ирийг таалал төгссөний дараахан очсон. БНХАУ-ын дарга Ху Жинтао Бээжинд байрладаг БНАСАУ-ын Элчин сайдын яаманд очиж, Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ир нас нөгчсөнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлж залуу удирдагчийг дэмжихээ амласан. Цэргийн салбарт хүртэл нэг жилийн өмнө хамтарсан сур­гуулалт хийж, зэвсгийн шинэчлэл хийх шийдвэрүүд гарсаар байсан юм. Жишээ нь, цэргийн техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах салбарт хамтран ажиллах талаар Өмнөд Солонгос болон БНХАУ хамтран ажиллах гэрээнд удахгүй гарын үсэг зурах талаар хэвлэлүүд онцолж байв. Жилийн дотор бүх зүйл өөрчлөгдсөн. Цэргийн тагнуулын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахад чиглэгдсэн хэлэлцээрийг  Өмнөд Солонгосын тал Японтой үргэлжлүүлэх талаар талууд өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан юм. Зүүн Азийн орнуудаас Филиппин НҮБ-д энэ асуудлаар хандаж, Хойд Солонгосын пуужин үнэхээр баллистик пуужин мөн эсэхийг нарийн шалгаж тогтоохыг хүссэн албан бичиг хүргүүлсэн.

Ямартай ч эдийн засгийн хүнд байдалд байгаа Хойд Солонгост тус болох орон ОХУ-аас өөр үл­дээгүй бололтой. Тэдэнд нөхцөл байдлыг сайжруулах цорын ганц арга зам л үлдлээ. Тэр нь цөмийн туршилт хийхгүй, уран баяжуу­лах­гүй, баллистик пуужин хөөр­гөж сансарын хиймэл дагуул нэрийн дор туршилт хийхгүй бай­хад л Хойд Солонгосын ард түмний болон улс орны нөхцөл байдал сайжирна.

 Б.БААТАР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж