Өнөөдөр болох зарим үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох зарим үйл явдлууд

Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.

-09.00 цагт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд ”Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа” сэдэвт аяны нээлт болно.

-Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-ийг угтан өнөөдөр 11:00 цагт ЭМЯ дээр хэвлэлийн бага хурал хийнэ. Тус хурлаар 3 дугаар сарын 18-ны тэмдэглэлт өдөр зохион байгуулагдах арга хэмжээний талаар танилцуулна. Монголчуудын дундаж наслалтыг авч үзэхэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 7-8 насаар богино насалж байгаа бөгөөд эрчүүдийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлд архи, тамхи нэн түрүүнд ордог байна.

-Сэтгэл судлаачдын орон зай цаг ирэх тусам өсөн нэмэгдэж мэргэжлийн хүмүүст хандах хувь хүн, гэр бүл, байгууллагын цар хүрээ тэлсээр байна. Харин тэдний ажиллах эрх зүйн орчин, төрийн байгууллага, эмнэлэгтэй уялдан ажиллах байдал учир дутагдалтай байгаа учир Монголын сэтгэл судлаачид өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд чуулах гэж байна.

Оюутны тэтгэлэгийн карт олгох ажил дууссантай холбогдуулан Сургалтын төрийн сан, банкууд хамтран өнөөдөр 15 цагаас Багш хөгжлийн ордны 6 давхарт мэдээлэл хийнэ.

MN мэдээллийн төвд:

-11.00 МҮЭ-ийн холбооны хүчин төгөлдөр XX их хурлыг хуралдуулах асуудлаар ҮЭ-ийн хороодын дарга нарын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

-11.30 Монгол Улсад Артишо-Эрүүл мэндийн ундаа, зохицуулах үйлчилгээтэй хүнс MNS 6368:2012 батлагдаж гарсантай холбогдуулж тус стандартыг боловсруулахад оролцсон эрдэмтэн, мэргэжилтнүүд мэдээлэл хийнэ.

-12.00 Сэтгэл судлаач С.Зэсэнхүү төрийн удирдлагад сэтгэл зүйн салбарыг ашиглах талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, нийслэлийн Засаг даргад өргөх бичиг барих ажээ.

-12.30 ССАЖЯ, ТӨХ-ноос Лениний музейтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

-13.00 “Даяар Монгол” хөдөлгөөнөөс гуравдугаар сарын 18-нд автопарад зохион байгуулж, Хийморийн овоог цэвэрлэх талаар мэдээлэл хийнэ.

ЗУУНЫ МЭДЭЭ сонин “Үндэсний мэдээллийн төв”-д

-10.00 цагаас Нэгэн үеийн долоон уран бүтээлч бүсгүй хамтран “Хаврын урилга” яруу найргийн сонгодог үдшийг эрхэм эрчүүддээ бэлэглэх талаар мэдээлнэ.

-11.00 цагаас Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандах болсон талаараа мэдээлнэ.

УРЛАГ:

-16.00 цагаас зураач Ц.Бямбажавын “Дэлгэртүгэй” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Урчуудын эвлэлийн танхимд болно.

-Хийморьлог монгол эрчүүдээ дуулья тоглолт UB palace концертын их танхимд 17.00 цагаас болно.

-Нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Самбын Гончигсумлаа агсаны нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллежийн Цохивор Хөгжмийн Чуулга “Найруулга-2013” тоглолт өнөөдөр, маргааш 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд тоглоно.

СПОРТ:

-Монголын ширээний теннисний холбооны нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тэмцээн гурав хоног өндөрлөж аваргууд тодорно. Энэ жилийн улсын аварга нь ирэх тавдугаар сард Францын Парис хотод болох ширээний теннисний дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх гол сорил болж буй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж