
Жил ирэх тусам цахилгааны хэрэглээ өсөн нэмэгдэж тэр хэрээр шинэ эх үүсвэр бий болгох шаардлага үүсч байгаа аж. Тиймээс Засгийн газрын төвшинд холбогдох зарим ажлуудыг эхлүүлэхээр шийдвэрээ гаргасан болохыг сайд онцоллоо. Нөгөө талаас цахилгаан, дулааны үнийг нэмэх зүй ёсны шаардлага бий ч иргэдийнхээ амьжиргаанд дарамт үзүүлэхгүй байх шаардлагын үүднээс энэ жил үнийг хөдөлгөхгүй байх шийдвэрт хүрчээ. Гол нь эрчим хүчний хэрэглээг хэмнэх талд ажиллахаар болж 2013 оныг эрчим хүчний хэмнэлтийн жил болгон зарлаж салбарын хэмжээнд ажиллаж буйгаа мөн дуулгалаа. Энэ удаагийн “Өглөөний шинэ санаа” цахим уулзалтыг МҮОНР-гийн 100,9 сувгаар шууд дамжуулан сонсогчдод хүргэлээ.
Г.ДАРЬ