
Өдөрлөгийн хүрээнд Тюрам тус лагерын залуустай хамт хөлбөмбөг тоглон дуулж, бүжиглэн хагас өдрийг өнгөрүүлжээ. Хүнд байдалд аж төрж байгаа залууст сэтгэлийн дэм өгөх гэж ирсэн Тюрам “Газын зурвас, Парис, Лондон зэрэг хаана ч тоглож байгаа тоглогчдыг дэмжих хэрэгтэй. Бидний дэмжлэг тэдэнд зориг нэмдэг” хэмээсэн байна.
Тюрам Европын “Монако”, “Парма”, “Ювентус”, “Барселона” зэрэг багт өндөр амжилт гарган арвин туршлага хуримтлуулж байсан тоглогч. Тэрбээр улсынхаа нэрийн өмнөөс 16 жил тоглохдоо 142 тоглолтод оролцсон нэгэн билээ. 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд байсан Тюрам шигшээ багтаа хоёрхон гоол оруулж байсан. Ингэхдээ хоёуланг нь 1998 оны дэлхийн аваргын хагас шигшээд Хорватын эсрэг тоглож байхдаа оруулж байжээ.