Найман давхраас унасан нярай хүү амьд үлджээ

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Найман давхраас унасан нярай хүү амьд үлджээ

АНУ-ын Нью-Йорк хотод өчигдөр 45 настай Синия Вахенхайм гэгч эмэгтэй найман давхарт байрлах гэрийнхээ цонхоор нярай хүүгээ тэврэн үсэрсэн хэрэг гарчээ. 

Синия Вахенхайм газар дээрээ амь үрэгдсэн бол арван сартай Кестон хүү нь азаар амьд үлдэж эмнэлэгт хүргэгджээ. Эх сурважлийн мэдээлснээр одоогоор бяцхан хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд тэрээр ээжийнхээ хамт найман давхраас унахдаа хөнгөн гэмтэл авсан гэнэ.

Нью-Йорк хотын цагдаа нар энэхүү хэргийг мөрдөн шалгах явцдаа Синия Вахенхаймын гэрийн орон доороос  амиа хорлох болсон шалтгаанаа учирласан долоон хуудас баримт олсон тухай  “Associated Press” мэдээлжээ. Түүнчлэн цагдаа нар Синия Вахенхаймын  хэргийг  ямар нэгэн гадны нөлөөгүй амиа хорлолт гэж мэдэгджээ. Энэ хэргийг нүдээр харсан 18 настай Стивен Домингуезийн мэдээлснээр тэрээр ээжтэйгээ хамт дэлгүүр хэсч яваад эмэгтэйг унахыг харсан бөгөөд хүүхэд уйлах дуу гарахаар нь очиж үзтэл, нярай хүүхэд доошоо хараад ээжийнхээ өвөр дээр хэвтэж байсан байна.

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж