О.Цолмонгийн захидлыг илчилсэн хүнийг шийтгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

О.Цолмонгийн захидлыг илчилсэн хүнийг шийтгэнэ

О.Цолмон хатагтайн захиа олон нийтэд ил болсонд МАХН-ын удирдлагууд ихэд эгдүүцэж байгаа бололтой. Тиймээс тус намын нарийн бичгийн дарга Ц.Чимэдсүрэн “Гүйцэтгэх товчооны хаалттай хуралдаанаар хэлэлцсэн захидлыг хурлаас гаргасан хүнийг бид олж тогтооно. Шаардлагатай бол хариуцлага тооцно” хэмээн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ. Уг нь дээрх захиа олон нийтэд ил болсноор Н.Энхбаяр даргын эрүүл мэндийн байдал, мөн гэр бүлийнх нь хүний байр суурь тодорхой болж, тодорхой хэмжээгээр олон нийтийн дунд эерэг ойлголт төрүүлэхэд нөлөөлсөн байх талтай ч тус намынханд энэ бүхэн ер падлийгүй бололтой. За ингээд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, сайд Н.Удвал, нарийн бичгийн дарга У.Барсболд нарыг зуучихаад байгаа тэд одоо араас нь хэнийг нууцыг задруулсан захианы хэргээр хариуцлага тооцох юм бол доо. Намаасаа хөөх үү, яах уу?

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж