Ники Минаж “Америкийн шүтээн”-ээс хоцров

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Ники Минаж “Америкийн шүтээн”-ээс хоцров

Дуучин Ники Минаж өдгөө олон мянган үзэгчдийн хүртээл болоод нилээдгүй хугацааг үдсэн “Америкийн шүтээн” шоуны 12 дахь улирлын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан билээ. Харин тэрээр энэ сарын 13-ны орой буюу өчигдрийн дугаарт хэдэн минутаар хоцорч олны нүдэнд өртөөд амжсан гэнэ.

Түүнийг хоцрон ирж шүүгчдийн суудалд тухалсны дараа нэвтрүүлгийн хөтлөгч Райан Сикрест Никиг замын түгжрэл ихтэй байснаас хоцорсон хэмээн тайлбарлаж “тэр яг долоон минут хоцорсон байна” хэмээн хошигножээ.

Никиг хоцорч ирэхэд Мэриайн Кери, Кейт Урбан, Рэнди Жэксон нарын тэмцээний шүүгчид аль хэдийн суудлаа эзэлж оролцогчдын цуваа үргэлжилсээр байсан аж. Энэ улирлын “Америкийн шүтээн” өнгөрөгч нэгдүгээр сарын 16-наас үзэгчдийн хүртээл болж эхэлсэн байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж