
А.Бат-Ялалт нь өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэгт орших банкны салбарт “Сурвалжлагч байна. Танай захиралтай уулзаж, ярилцлага авах гэсэн юм” гэж хэлэн орж, захирал н.Туяагаас мөнгө нэхэх явцдаа түүний нөхрийг нь буудан хөнөөсөн юм.
Түүнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин анхан шатны шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаснаар ийнхүү хэргийн дахин дэнслэхээр болсон юм.
Д.ЖАРГАЛ