Найрагч бүсгүйчүүд бэлгээ задална

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Найрагч бүсгүйчүүд бэлгээ задална

Нэгэн үеийн долоон уран бүтээлч бүсгүй
хамтран “Хаврын урилга” яруу найргийн сонгодог үдшийг эрхэм эрчүүддээ
бэлэг болгон зохион байгуулахаар болжээ. Тэд эрчүүдэд ямар бэлэг барих
тухайгаа дэлгэхээр өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан байна.
Хэвлэлийн хурал “Зууны мэдээ” сонины байранд “Үндэсний мэдээллийн төв”-д
10.00 цагт болно. Мөн тус төвд 11.00 цагаас хадгаламж зээлийн хоршооны
хохирогчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандах талаараа мэдээлэл хийнэ.
Хохирогчдын хураалгасан 10 гаруй үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаанд
хийсэн шалгалтын дүнг тэд задлахаар болжээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж