Цохивор хөгжмийн чуулгын сорчилсон бүтээлүүд тайзнаа

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Цохивор хөгжмийн чуулгын сорчилсон бүтээлүүд тайзнаа

Цохивор хөгжмийн чуулга тун удахгүй “Найруулга 2013” тоглолтоо хийх нь ээ. Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим, бүжгийн коллеж, Улсын филармонитой хамтран дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг нийтэд сурталчлах зорилгын хүрээнд өвөрмөц байдлаар тоглолт тавихаар зэхсэн гэнэ. Зургаа дахь жилдээ эгшиглэх гэж буй уг тоглолтод өмнөх жилүүдийн шилдэг 11 уран бүтээл болон энэ жилийн тоглолтод зориулан бэлдсэн зургаан шинэ бүтээлийг толилуулах гэнэ. Тиймээс “Найруулга” тоглолтын түүхийг та тэр л үдэш харж, мэдэрч, сонсч болох юм.

Тоглолтын  эхний хэсэгт дэлхийн нэртэй уран бүтээлчид Д.Манчини, Э.Морриконе, Floyd Werle, Randall Eyles, хоёрдугаар хэсэгт Монголын хөгжмийн зохиолчид Н.Жанцанноров Л.Мөрдорж, Б.Зоригт нарын шилдэг болон шинэ найруулгын бүтээлүүд эгшиглэх аж. Хөгжим бүжгийн коллежийн Цохивор хөгжмийн чуулгын “Найруулга-2013” тоглолт энэ сарын 15,16-нд  19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болох юм. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд Улсын Филармонийн касс болон Монголын урлагийн зөвлөлийн оффисоос худалдан авах боломжтой ажээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж