Ерөнхий сайдын томилолт маргааш өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын томилолт маргааш өндөрлөнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 12-ноос эхлэн Дорноговь аймагт ажилласан. Засгийн газрын тэргүүний томилолт маргааш үүрээр өндөрлөж, Ерөнхий сайд Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх болжээ. Ерөнхий сайдын Дорноговь аймагт хийж байгаа томилолт ийнхүү гурав дахь өдрөө үргэлжилж сунжирч байгаа нь Засгийн газрын 11-11 төвд иргэдээс ирсэн санал, гомдолтой холбоотой гэнэ. Тус төвд ирсэн санал хүсэлтэд иргэд “Төр засгийн удирдлагууд орон нутагт ажиллахдаа цаг хугацаанд баригдалгүйгээр тууштай ажил бүртэй танилцахгүй бол нэг л том дарга нар сүрийг үзүүлэн сүр сар хийн давхиж буугаад мордоод явчихдагаас орон нутагт иргэдийн аж байдал ямар байгаа. Үйлдвэрлэл хөгжүүлэхэд бизнес эрхлэгчдэд ямар бэрхшээл тулгарч байгаа гээд нарийн ширийн асуудал тодорч гарахгүй байна” гэжээ. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын 200 дахь хоног тохиосон энэ өдрүүдэд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол төв болж байгаа Дорноговь аймагт ийнхүү гурав дахь өдрөө саатан ажиллаж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж