О.Баасанхүү Дипломат албаны хууль санаачилна

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү Дипломат албаны хууль санаачилна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү намрын чуулганы засварлагааны хугацаанд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмонгийн хамтаар ОХУ, Герман улсад тус тус ажиллаж, Монгол Улс дахь Элчин сайдын яамдын үйл ажиллагаатай танилцсан билээ. Тэгвэл эрхэм гишүүн энэ бүхэнтэй танилцсаны дараагаар Дипломат албаны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай хэмээн үзсэн байна. Тиймээс дээрх хуулийн төслийг шинэчлэх хүрээнд хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаадын бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэн дээрх улсуудад ажиллахдаа, ялангуяа ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам түрээслэгдсэн үү, эсвэл зарагдсан уу гэдгийг тодруулах зорилготой ажилласан юм. Харин ажлын хэсгийнхний шалгалтаар ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамыг бусдад ашиглуулахтай холбоотойгоор гэрээнд ойлгомжгүй зүйл байснаас ашиглалт тал дээр ноцтой зүйл байгаагүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж