Дрю Бэрримор шинэ кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Дрю Бэрримор шинэ кинонд тоглоно

Өнгөрөгч 2011 онд романтик инээдмийн төрлийн “Blended" нэртэй кинонд хамтран тоглож байсан Холливудын нэрт жүжигчид болох Дрю Бэрримор, Адам Сэндлер нар энэ удаа дахин шинэ уран бүтээлд хамтран тоглохоо мэдэгдлээ. Тэдний ээлжит уран бүтээл мөн л хайр сэтгэлийн сэдэвтэй инээдмийн кино байх гэнэ. Кино ирэх тавдугаар сард нээлтээ хийх бөгөөд нэрийг нь эцсийн байдлаар  хараахан товлоогүй  байгаа аж. Бэрримор, Сэндлер нар ийнхүү гуравдахь удаагаа кинонд хамтран тоглож байгаа Холливудын үнэнч хамтрагчид болж байгаа юм байна.

Бэрриморын хувьд хамгийн сүүлд өнгөрөгч онд үзэгчдийн хүртээл болсон “Big Miracle” кинонд тоглосон бол Сэндлер 2011 онд дэлгэцнээ гарсан найруулагч Фрэнк Корачигийн “Zookeeper” кинонд тус тус тогложээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж