Эрдэс баялгийн салбарын бодлогыг хөндөнө

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Эрдэс баялгийн салбарын бодлогыг хөндөнө

Монголын эрдэс баялгийн салбарт төрийн зөв оновчтой, цэгцтэй бодлого үгүйлэгддэг. Энэхүү бодлогыг өнөөдөр зөвхөн Ашигт малтмалын тухай хуулиар бий болгох нь  хангалтгүй  гэдгийг өнгөрсөн он жилүүд дэх уул уурхайн салбарын туршлага, сургамж харуулаад байгаа.

Уул уурхайн салбарыг зөв чиг хандлага руу хөтөлсөн  төрийн бодлого илт дутагдаж буйг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхны хэлэлцүүлэг дээр мэдэгдсэн. Тэрээр өөрийн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө  энэ хавар УИХ-д өргөн барихаас татгалзаж, эхлээд эрдэс баялгийн салбар дахь бодлогоо цаг алдалгүй гаргаж авахыг салбарын яаманд даалгасан юм.

Уул уурхайн яаман дээр Ажлын хэсэг байгуулагдан уг бодлогын баримт бичгийг хоёр гурван сараас хэтрүүлэлгүй боловсруулж гаргахаар ажиллаж байна.

The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжил” студиин уран бүтээлчид  эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого тойрсон  асуудлаар бэлтгэсэн нэвтрүүлгээ гуравдугаар сарын  17-ны 19 цагт C1 телевизээр үзэгч олондоо хүргэнэ.

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж