Миранда Керр осолд оржээ

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Миранда Керр осолд оржээ

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр, загвар өмсөгч Миранда Керр өнгөрөгч даваа гаригт Лос-Анжелест автын осолд орсон тухай эх сурвалжууд мэдээлжээ. Осол гарах үед тэрээр өөрийнхөө машинтай явж байсан бөгөөд түүний ойролцоо явж байсан өөр нэг машин Керрийн машиныг мөргөсөн байна. Ослын үеэр хүзүүндээ гэмтэл авсан түүнийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогоор хүзүүний хуванцар хамгаалалт зүүж байгаа гэнэ. Түүний хэвлэлийн төлөөлөгч Энни Келлигийн мэдээлснээр хүнд бэртээгүй ч хүзүүндээ нэлээд зовиуртай байгаа аж.

Цагдаа нар осол гаргасан жолоочийг саатуулсан байна. Миранда Керр дөрөвдүгээр сарын эхээр “Qantas”-ийн нэгэн загварын сурталчилгааны ажилд оролцох байсан ч ослын улмаас ажлаа хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж