В.Нямхандын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

В.Нямхандын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Тагнуулын ерөнхий
газрын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан, дэд хурандаа В.Нямхандын
хэргийг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд болж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүх хурал хаалттай болсон бөгөөд чухам ямар үндэслэлээр В.Нямхандын хэргийг хэрэгсэхгүй болгосон эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ хэргийн талаар өнөөдөр 17.00 цагт Нийслэлийн шүүхээс мэдээлэл хийх ажээ.

В.Нямхандыг
Эрүүгийн хуулийн 79.1-т зааснаар “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар
тогтнол үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол
учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг
гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг
дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран
ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд
шилжин орсон” хэрэгт буруутгаж байсан юм. Түүнийг
өнгөрсөн 2011 оны эхэн үеэс шалгаж эхэлсэн бөгөөд хэрэг мөрдөн
байцаалтын шатанд удаж, шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байснаар
ийнхүү В.Нямхандын хэрэг шийдвэрлэгдэхгүй хоёр жилийн нүүр үзсэн юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж