
Нефть импортлогч “Шунхлай” компани өчигдрөөс эхлэн АИ-92 шатахуун болон дизель түлшний үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмжээ. Ингэснээр тус компанийн ШТС-иудаар АИ-92 шатахууныг литр тутамд нь 1720 төгрөг, дизель түлшийг 1850 төгрөгөөр худалдаалж байна. Үнэ нэмсэн шалтгааныг “Шунхлай” ХХК-ийн борлуулалтын албанаас тодруулахад “Одоогоор энэ талаар хариу өгөх боломжгүй байна” гэлээ.
У.БОЛОР