Ерөнхий сайд Замын-Үүдэд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Замын-Үүдэд ажиллаж байна

Монгол
Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Замын-Үүдэд ажиллана. Ерөнхий
сайд өнгөрсөн даваа гаригт Дорноговь аймгийг зорьж, Засгийн газрын үйл
ажиллагааг танилцуулж, ирэх дөрвөн жил хийх ажлаа тус аймгийн иргэдэд
танилцуулсан юм. Мөн энэ өдрүүдэд Дорноговь аймагт “Шинэчилж
шийдье-2222”, Засгийн газрын 200 дахь өдрийг тус аймагт зохион байгуулж,
иргэдтэй санал бодлоо хуваалцаж байна.

Ерөнхий сайд өнөөдөр тус
аймгийн Замын-Үүд суманд ажиллах үеэр хил гаалийн нэвтрүүлэх чадварыг
нэмэгдүүлэх, хяналт шалгалтын чанарыг сайжруулах, боомтын ачааллыг
бууруулах, ложистикийн төв байгуулах зэрэг чухал асуудлаар ажиллах юм.
Мөн орон нутгийн удирдлагуудтай уулзаж, газар дээр нь биечлэн танилцах
гэнэ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж