Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат улсын харцага Л.Пүрэвжав 2004
онд Ардын хувьсгалын баяр наадмаар жинхэнэ цойлж гарсан бөх. Аймгийн
начин болоод тэр жилээ улсын баяр наадамд анх удаагаа зодоглоход нь хэн ч
улсын цолд хүрэх тухай таамаглаагүй байсан. Гурвын даваанд улсын начин
Ц.Баянмөнх,  дөрвийн даваанд хоёр жил дараалан түрүүлж, аварга цолтой
анхны наадамдаа зодоглож байсан, аралтай бяртай аварга  Г.Өсөхбаярыг,
дараа нь уран хурц барилдаант харцага Э.Батбаатар, Г.Ганхуяг нарыг
дараалан тахим буулгасаар  МУ-ын харцага цолны болзол хангасан түүхтэй.
Тэр цагаас хойш Л.Пүрэвжав төрийн их баяр наадамд дөрвөн удаа шөвгөрөөд
байгаа зааны эрэмбэтэй харцагуудын нэг. Түүнийг бөхийн спортод анх
хөтөлж ирсэн багш нь Монголчуудын хайр хүндлэлд баттай орон зайг эзэлсэн
уран хурц барилдаант даян аварга А.Сүхбат гэдгийг олон хүн мэдэх биз.
Харин өсөх идэр, үнэн зоригт харцага Л.Пүрэвжавын гэргий мөн Пүрэвжав
нэртэй залуухан бүсгүй байдаг. Харцагатай нэг нутгийнх бөгөөд Дундговь
аймгийн “Говийн тэнгэр” FM-ийн хөтлөгчөөр нэг үе ажиллаж байжээ.

Эх сурвалж: www.GRANDNEWS.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж