Google ярьдаг гутал бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Google ярьдаг гутал бүтээжээ

Google-ын зохион бүтээгчид хошин шогийн мэдрэмж сайтайн нэг жишээ бол энэхүү ярьдаг гутал юм.

Жижиг спикерээр ярьдаг  энэхүү  гуталд педометр ,героскоп,даралт мэдрэгч , хурд хэмжигч зэргийг багтаасны дээр Bluetooth суурилуулсан бөгөөд Android утас болон компьютертай холбогдох боломжтой.

Таныг нэг газраа удаан суувал “ямар уйтгартай юм бэ”, огцом хөдөлгөөн хийх үед ”911-рүү залгаарай,түймэр гарлаа”, “та яг зомби шиг явж байна” гэх мэт хоржоонтой үгийг Британи аялгаар хэлдэг гэнэ шүү.

Энэ гутлыг Google-н “Art Copy&Code” болон шинийг эрэлхийлэгч агентлагууд хамтран бүтээжээ.

Т.ТҮВШИН


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж